Хэрэглэгчдийн зүгээс тогтмол асуудаг асуулт, хариулт.

Асуулт
Хариулт
  • Адамант ХХК нь АНУ-ын KENWORTH брэндийн ачааны автомашины худалдаа, засвар, техникийн үйлчилгээ, түрээс, лизинг хариуцдаг дилер компани юм. KENWORTH брэндийн бүх төрлийн автосамосвалууд, ROADTEC брэндийн замын бүх төрлийн төхөөрөмжүүдийг хүссэн хэмжээ, загвар, зориулалтаар нийлүүлэх боломжтой.

  • Kenworth, Roadtec брендийн машин техник, тоног төхөөрөмжөөс гадна уул уурхайн, автозамын бүх төрлийн дугуй, тос тосолгооны материал, шүүгч элементүүдийг хэрэглэгчиддээ хангадаг. Мөн хотынхоо хөгжилд хувь нэмэр болгож тохижилт үйлчилгээний зориулалтын автомашинуудыг нийлүүлж байна. Цаашид барилга, автозамын салбарт үйлдвэрлэлт явуулж чиргүүл үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

  • KENWORTH Т170, Т800, С500, W900 зэрэг 100-900 морины хүчтэй 300тн хүртэл чирэх хүчин чадалтай, онцгой хүнд нөхцөлд, овор жин ихтэй ачааг алсын зайд тээвэрлэж чаддагаараа онцлогтой.

  • Тэдгээрийг 3-6 сарын хугацаанд нийлүүлнэ.

  • Эдгээр машинуудаас хүссэн техникийн үзүүлэлттэйгээр захиалж дэлхийд ганц ширхэгийг үйлдвэрлэдэг.

  • Шинэ машинд нэг жилийн стандарт баталгаа гаргаж өгөх ба зарим эд анги узелууд /тэнхлэг/, хурдны хайрцаг, редуктор, рам зэрэг нь уртасгасан баталгаат хугацаатай байдаг.

  • АНУ-ын SEATLE хот дахь төв үйлдвэрээс нийлүүлдэг. Тусгай тоноглол шаардлагатай нөхцөлд тэвш үйлдвэрлэгч жижиг үйлдвэрт татаж түүнийг нэмж тоноглон тэндээс нь нийлүүлдэг.

  • Төлбөрийн бүхий л нөхцлийг ашигладаг, сүүлийн үед хэрэглэгчдийн хүсэл шаардлагын дагуу банкны лизингийн үйлчилгээтэй хавсран хийж байна.

  • Манайх сургалтын бааз, тоног төхөөрөмжөөр тоноглосон кабинеттай, багш сургагчтай, байнгын хөтөлбөр программтай. Түүгээрээ дамжуулан хэрэглэгчдийн жолооч, операторууд, мөн тэдгээрийн болон өөрсдийн инженер техникийн ажилчдыг сургах, дадлагажуулах ажлыг байнга хийдэг. Мөн хэлтэс тасгуудын ажилчид өөрсдийн ажлын чиглэлийнхээ хүрээнд гадаадад сургалтанд байнга хамрагддаг.

  • Манайх Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд Комит Сервис ХХК-ий байранд 101 тоотод байрладаг, мөн Оюу Толгой уурхайд засвар үйлчилгээ сургалтын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг гэрээгээр ажиллаж байна.