kenworth logo

 

Танилцуулга

Кенворт Трак Компани нь Дэлхийн шилдэг том болон дунд оврын ачааны тэрэг үйлдвэрлэгч компани юм. Кенворт нь шатахууны бүрэн шаталт, ашиглалтыг дэмжих, машинаас ялгарах утааг багасгасан
Паккар (PACCAR) нь Кенворт, Даф (DAF), Петербилт (Peterbilt) зэрэг брэндийн бага, дунд, том оврын ачааны тэргийн үйлдвэрлэл, загварчлалын технологийн олон улсын тэргүүлэгч компани юм. PACCAR-ын төв нь Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод байрладаг.х, шатахуун хэмнэх технологийг хангасан үйлдвэрлэлдээ тэргүүлэгч. Компанийн ногоон бодлогод аэродинамик ачааны тэрэг, дунд оврын дизель-цахилгаан холимог болон шингэн байгалийн хийн ачааны тэрэг байдаг.

Түүх

Кенвортын түүх АНУ-ын Ореган мужийн Портланд хотоос эхлэлтэй. 1912 онд ах дүү Т.Жорж болон Дүү Герлингер нар “Герлингер Хөдөлгүүрт Машины Үйлдвэр” нэрээр танигдсан автомашин болон ачааны тэрэг борлуулагч компани байгуулсан. 1914 онд тэд өөрсдийн илүү хүчирхэг 6 цилиндрт хөдөлгүүрт ачааны тэргийг хийхээр шийдсэн нь ачааны тэрэг үйлдвэрлэлд анх удаа хийгдсэн юм.

(1923 онд Кент Вортингтонг нарын нэрийн эхний хэсгүүдийн нэгдэлээр (“Кен”, “Ворт”) компаниа нэрлэж Кенворт Хөдөлгүүрт Машины Компани гэж нэрлэх болжээ.)

1926 онд тэд том оврийн нийтийн тээврийн хэрэгсэл (автобус) үйлдвэрлэж эхлэсэн ба 1933 онд  Кенворт өөрийн ачааны тэрэгтээ стандартын дагуу дизель хөдөлгүүрийг хийж санал болгосон Америкийн анхны компани болсон юм. 1945 онд The Pacific Car and Foundry Компани (PACCAR) Кенвортыг худалдан авчээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Кенвортын албан ёсны www.kenworth.com болон www.paccar.com цахим  хаягаар авна уу.