Roadtec_logo3

Роудтек нь Астек (Astec) үйлдвэрийн нэг хэсэг бөгөөд асфальтан зам тавих технологиороо дэлхийд тэргүүлэгч, танигдсан корпораци юм. Анх 1981 онд асьфалт хучигч машин үйлдвэрлэж гараагаа эхлэсэн. Тэдний үйлдвэрлэсэн 455 ба 465 загвар нь Гүржийн Далтон хотод хийгдсэн анхны загварууд нь юм.

Барбер-Грийн (Barber-Greene) компани нь 1986 онд шугаман бүтээмжийг сайжруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Тухайн үед Барбер-Грийн нь замын хучилт хийгч, зам хуулагч, суваг шуудуу ухагч, хуучин замын асфальт бутлагч болон асфальтын үйлдвэрийн чухал бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч байв. Роудтек болон Барбер-Грийн компанийн хослосон технологиор шугаман хучигч машиныг хуулагч машинтай хослуулсан нь материал дамжуулах тээврийн хэрэгслийн гол санаа төрсөн байна. Анхны материал дамжуулах машин нь MTD 3500 загвар юм.

 

Барбер-грийны шугаман хучигч машин 1991 онд Катерпиллар (Caterpillar)-т зарагдаж, Роудтек Теннесси мужийн Чатанүга (Chattanooga) хотод Астекийн үйлдвэрлэлийн зам бүтээн байгуулалтын бүхий л техник, тоног төхөөрөмжийн зах зээлийг хангах, үйлдвэрлэхээр шинэчлэгдэн байгуулагдсан байна. Үүнд асфальт хучигч болон хуулагч машинууд байв. Энэ нь том хэмжээтэй MTD 3500 загвараас орчин үеийн бага хэмжээтэй Shuttle Buggy® материал дамжуулах машин болж хувирсан үе юм.

Роудтек өнөөдөр хамгийн найдвартай, засвар үйлчилгээ шаардах нь бага, өргөн хэмжээний автозамын хучигч машинуудыг санал болгож байна. Тэдгээр нь тоног төхөөрөмжийн стандарт цахилгаан халаагууртай, олон төрлийн тэгшлэгчээр тоноглох боломжтой, зүтгүүрийн хүчийг дээд хэмжээнд ажиллахад нарийн төлөвлөж, энгийн зохион байгуулалттай бүтээсэн байдаг. Роудтекийн зам хучигчийн үндсэн эд ангид хүрч өрсөлдөх, харьцуулах өөр машин механизм бараг байдаггүй билээ. Роудтек, Shuttle Buggy®-материал дамжуулах тоног төхөөрөмжүүддээ мөн зам хучигч бүх машинууддаа FXS™ (утаа сорох систем)-ыг суурилуулсан анхны үйлдвэр юм. Роудтекийн шинэ Жолооны тухтай байдал(Comfort Drive™)-ын үйл ажиллагааны систем нь хөдөлмөрийн нөхцлийн сүүлийн үеийн загвар, харагдах орчны илүү байдал, гарын доор байрлах удирдлага, мөн стандарт тоног төхөөрөмжийн шаардлагыг нэвтрүүлсэн байдаг. Зам хучигч резинэн дугуйт, гинжит болон резинэн гинжтэй загваруудын аль нь ч 2,5 метрээс 3 метрийн өргөн хучилт хийх боломжтой.

Роудтек мөн төрөл бүрийн хүйтнээр дэвсэгч дамжлагуудыг үйлдвэрлэдэг. Тэдгээр хүйтнээр дэвсэгчүүд нь морины хүч, бүтээмж болон маневр, эдгээрийн хамгийн цогц нийцэл байдаг. Гинжит загварууд (зарим нь стандартаар) арын материал гаралтыг зогсоож доогуур зүсэлт хийх давхар үүрэгтэй тоноглогдсон байдаг. Зарим загваруудад байх тогтмол бус өргөнийг зүсч тэгшлэгч болон хажуу талын зүсэгч нэмэлт хэрэгсэл нь Роудтекийн хүйтнээр дэвсэгчүүдийг тал бүрийн чадвартай хуулагч машин болгож өгдөг.

Зарим загваруудад байх тогтмол бус өргөнийг зүсч тэгшлэгч болон хажуу талын зүсэгч нэмэлт хэрэгсэл нь Роудтекийн хүйтнээр дэвсэгчүүдийг тал бүрийн чадвартай хуулагч машин болгож өгдөг.

Роудтек Shuttle Buggy® материал дамжуулагч машинуудаараа дэлхий дахинд хамгийн сүүлийн үеийн зам тавих технологийг санал болгодог. Эдгээр машинууд нь тохиромжтой хэмжээ, температурт асфальтийг дамжуулагч дахин давтагдашгүй системтэй, өөрөө хөдлөгч дамжуулах төхөөрөмжүүд юм. Асфальт тусгаарлагч үйлдвэрлэлийн асуудлууд багассан. Зогсолтгүйгээр үргэлжлүүлэн зам тавих нь уг үйл ажиллагааны явцаас ачааны машиныг буулгаж салгах боломжтой болж байна. Шилдэг авто зам тавихад зориулагдсан, бүгдийг багтаасан цогц, бат бөх үзүүлэлттэй, Роудтекийн материал дамжуулах машинуудын эдгээр чанарууд нь өнөөдрийн гүйцэтгэгчдэд хэрэгцээтэй шинэ хөлөг онгоц болж байгаа юм. Роудтек шинэтгэн сайжруулсан, өндөр чанартай төхөөрөмж болон харьцуулашгүй сэлбэг хэрэгсэл, үйлчилгээ тусламж үзүүлэгч үйлдвэрээрээ өндөр амжилт үзүүлж байгаа компани юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Роудтекийн албан ёсны цахим хаягаар авна уу.