2012.08.24-нд Оюу Толгой ХХК-ийн уурхайд ажиллах Аюулгүй ажиллагааны, оношилгооны багийг ажиллуулж эхлээд байна. Энэхүү мэргэжлийн инженерийн баг нь Оюу Толгойн уурхайд ашиглагдаж буй (гэрээт болон гэрээт бус бүх компаниудын) нийт машинуудын техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагаа тал дээр байнгын хяналт тавьж ажиллах юм.