Хэрэглэгчид түншүүддээ найдвартай, чанартай түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх ажилласагддаа өөрсдийн кареерийн талбарт тогтвортой өсөн дэмжих манлайлах боломжийг нээн бүрдүүлэх мөн аюулгүй ажиллах орчин нөхцөлөөр бүрэн хангах эх орныхоо хөгжил дэвшил болон нийгмийн хариуцлагат бодит хувь нэмрээ оруулах дэлхийн жишигт хүрсэн тэргүүлэгч компани болох.
“Адамант” ХХК нь өөрийн толгой компани болох “Комит Сервис” ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, Америк Японы нэр хүндтэй бренд, техник технологийг Монголд оруулж ирэх зорилгоор 2009 онд байгуулагдсан. Энэ үндсэн дээр АНУ-ын Paccar үйлдвэрийн Kenworth брендийн хүнд даацын ачааны автомашинын Монголын уул уурхай, зам тээврийн салбарт 2010 оноос оруулж ирсэн.  Тэдгээр машины засвар үйлчилгээг хийх, сэлбэг материалаар хангах, оператор, инженер техникийн ажилчидад сургалт хийх үндсэн чиглэлтэйгээр албан ёсны дилерийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид авто замын салбарт Монгол улсын нөхцөлд тохирсон  зам барих орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэхээр зорьж 2010 онд АНУ-ын шилдэг технологи бүхий Astec Industries компаний Roadtec брендийн замын тоног төхөөрөмжийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн.
Монгол улсад зам засвар, уул уурхай, барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа, энэ хөгжлийн шаардлаганд нийцэхийн тулд сайн чанарын тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ бий болж байна, энэ хэрэгцээнд үндэслэн манай компани Япон улсын Kobelco брэндийн тоног төхөөрөмжийн албан ёсны төлөөлөгчөөр 2013 оноос эхлэн ажиллаж байгаа билээ. Цаашид барилгын салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг оруулж хэрэглэгчиддээ өргөн боломж олгох,  зорилготой ажиллаж байна.