“Адамант” ХХК нь 2013 оны 6 дугаар сард KOBELCO CONSTRUCTION MACHINERY Co., LTD-ийн Монгол Улс дахь албан ёсны борлуулагч болсон бөгөөд бид 2014 оны 2 дугаар сарын 14-нд Кобелко брендийн экскаваторын шинэчлэгдсэн загварыг танилцуулах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

“Адамант” ХХК нь 2013 оны 6 дугаар сард KOBELCO CONSTRUCTION MACHINERY Co., LTD-ийн Монгол Улс дахь албан ёсны борлуулагч болсон бөгөөд бид 2014 оны 2 дугаар сарын 14-нд Кобелко брендийн экскаваторын шинэчлэгдсэн загварыг танилцуулах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг 60 гаруй компанийн төлөөлөгчид урилгаар ирж оролцсон бөгөөд KOBELCO SK260LC-8, SK350LC-8, SK480LC-8, SK850LC-8 загварын экскаваторуудын хүчин чадал, үзүүлэлт, ажиллагаа, худалдааны нөхцөлийг танилцууллаа.

Кобелко үйлдвэрийн  экскаваторууд нь бат бэх, эдэлгээ даах их бие болон нэмэлт тоноглол, хамгийн бага түлш зарцуулалт, нарийн тооцоолсон комьпютер удирдлага, “Коммон Райл” өндөр даралтын түлшний систем, ажиллагааны үеийн хурд хүч,  өндөр бүтээмж  зэрэг чанаруудаараа бусад брендийн экскаваторуудаас илт давуу юм.

“Адамант” ХХК-нь экскаватор худалдан авсан хэрэглэгчдийнхээ операторыг үнэ төлбөргүй сургалтанд хамруулж, гэрчилгээ олгож байна. Мөн “Адамант” ХХК уг экскаваторыг борлуулахдаа Худалдаа Хөгжлийн банкны “Худалдаа Хөгжил Лизинг” ХХК-аар дамжуулан санхүүгийн түрээсээр худалдан авах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа бөгөөд “Гайхам” ХХК-ийн орчин үеийн шийдэл бүхий GPS системийг суурилуулах, “Ард даатгал”ХХК-ны даатгалд хамруулах зэрэг цогц үйлчилгээ авах нөхцөл боломжуудаар хангаж өгч байгаа юм.

Автозамын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Хэрэм зам” ХХК уг экскаваторын анхны худалдан авагч болж тус арга хэмжээний үеэр худалдан авах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Мөн Авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа хүрэлцэн ирж “Адамант” ХХК-д Автозамчдын холбоонд гишүүнээр элссэний батламж №204 тоот гэрчилгээг  гардууллаа.kobelco open1kobelco open3kobelco open2