2012 оны 11-р сард бид Олон улсын барилгын машин механизмын томоохон үзэсгэлэн болох “Баума Хятад 2012”-д оролцлоо. Үзэсгэлэнд анх удаагаа нийт дэлхийн 165 орны 180 мянга орчим зочид төлөөлөгчид зочилсон ба нийт 300,000м2 үзэсгэлэнгийн талбайд 38 орны 2,718 үзэсгэлэн гаргагчид байрласан байна.

БАУМА – (Барилгын Механизм, Барилгын материалын машинууд, Уурхайн машинууд, Барилгын машин болон Барилгын тоног төхөөрөмжийн) Олон улсын Яармаг Худалдаа нь 3 жилд нэг удаа Герман улсад зохион байгуулагддаг. Гол төлөв инженерийн машинууд болон хэрэгслүүд үзэсгэлэнгийн 7 хоногийн үеэр танилцуулагддаг.  2002 оноос эхлэн ижил үзэсгэлэн 3 жил тутамд нэг удаа Хятад улсад зохион байгуулагдаж байгаа ба 6 дахь удаагийн үзэсгэлэн “БАУМА ШАНХАЙ 2012” нь 11-р сард зохион байгуулагдлаа.

Хятадын Шанхай хотноо зохион байгуулагдсан “Баума 2012” 2012 оны 11-р сарын 27-30-ны өдрүүдэд болсон ба нийт үзэсгэлэнд оролцогчдын болон зочилсон зочдын тоогоор шинэ амжилт үзүүлжээ. Нийт 300,000м2 тархсан талбайд 38 орны 2,700 гаруй үзэсгэлэн гаргагчид, 141 орноос 180,000 хол давсан хүн үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. Үзэсгэлэнгийн үзүүлэнд тавигдсан машины хэмжээ, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бүх томоохон компаниуд болон ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний үзүүлэлт зэрэг бүх талаараа энэ удаагийн үзэсгэлэн илүү сайн, том хэмжээтэй болжээ.