“Future Mongolia” уул уурхайн олон улсын үзэсгэлэн яармаг

zurag6

2012.05.16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Future Mongolia” уул уурхайн олон улсын үзэсгэлэн яармагт Монголын уул уурхай, зам, барилгын салбарын томоохон төлөөлөгчид төдийгүй гадаадын үйлдвэрлэгч нар Монголд ирж оролцсоноороо онцлог болсон юм. Манай компани Kenworth болон Roadtech брендүүдээр оролцсон бөгөөд АНУ-аас Roadtech-ийн төлөөлөгчид болох Винс, Ирвен нар өөрийн биеэр ирж оролцон, хэрэглэгчдийн сонирхосон асуултад хариулт… Дэлгэрэнгүй »

Cummins хөдөлгүүрийн сургалтанд хамрагдлаа

zurag1

2012.09.17-24 Манай компани нь 2012 оны 09 дүгээр сарын 17-оос 24 -ний хооронд АНУ-ын Индиана мужын Коломбус хотод зохион байгуулагдсан Cummins хөдөлгүүрийн (isx) сургалтанд өөрийн компанийн засвар үйлчилгээ болон сэлбэгийн худалдааны хэлтэсийн ажилчдаа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан. Мөн энэ үеэр Cummins-ийн үйлдвэр болоод туршилтын лабораторитой танилцах хөтөлбөрийг зохион байгууллаа.

Оюу Толгой ХХК-ийн уурхайд ажиллах Аюулгүй ажиллагааны, оношилгооны багийг ажиллуулж эхэллээ

2012.08.24-нд Оюу Толгой ХХК-ийн уурхайд ажиллах Аюулгүй ажиллагааны, оношилгооны багийг ажиллуулж эхлээд байна. Энэхүү мэргэжлийн инженерийн баг нь Оюу Толгойн уурхайд ашиглагдаж буй (гэрээт болон гэрээт бус бүх компаниудын) нийт машинуудын техникийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагаа тал дээр байнгын хяналт тавьж ажиллах юм.