1 2 3Кобелко Констракшион Машинери компани нь Япон дахь Кобе Стил компаний охин ба Коб Стил Группын салбар юм. Кобе Стил Групп нь “эд материалын бизнес” жишээ нь төмөр, хөнгөн цагаан, зэс болон “машин бизнес” жишээ нь үйлдвэрийн машин, нөөц бэлтгэл/инженерчлэл, мөн байгаль орчны шийдэл зэрэг төрөл бүрийн бизнесийг өргөжүүлсэн үйлдвэрийн групп юм.

250_260lc_HS_150.pdf

330_350lc_HS_0201.pdf

460_480lc_HS_0210.pdf.pdf

 

Кобелко групп нь дэлхий дэхь хамгийн дэвшилтэт судалгааг судалсан Кобе Корпорейт Рисэрч Лабораториестай хамтарч ажиллаж байдаг, Кобелко Констракшион Машинери компани нь мекатроник, дэлсэлт, дуу авианы технологи, процессийн технологит хөгжил дэвшил гаргахыг зорьж байна.

1930 онд Кобе Стил компанийн салбар байхдаа, бид 50 мянган цахилгаан уурхайн хүрзийг Японд үйлдвэрлэх барилгын механизмын эхний хэсгийг үйлдвэрлэсэн ба түүнээс хойш 80н жил барилгын ажлын механизм үйлдвэрлэж, одоо цагийн хэрэгцээний өөрчлөлтөнд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

1938 онд Кобе Стил нь Ютани Хэви Индастриэс компанийг өөрийн болгож менежментэд нь оролцсон ба нь Японы анхны дугуйт эксковатор болон гидро машиныг бүтээсэн юм.

1989 онд, компани нь хотод ашиглагдах гидро эксковатор үйлдвэрлэсэн нь “Acera Series” гэдэг нэртэй юм. Кобелко Констракшион Машинери нь зөвхөн технологийг нь бий болгоод зогсохгүй загварыг нь хөгжүүлсэн юм. 1933 онд, гидро эксковатор “Acera Super Version Series”-г шинэ бренд өнгө болох цэнхэр-ногоон өнгөтэйгөөр анх гаргасан юм. Машин ажиллах бүрт нөхцөл байдал нь хотод ашиглагдахаар өөрчлөгдөж байсан юм, өнгөний загварын хувьд ч мөн адил хотод ашиглагдаж нийцүүлэхээр өөрчилсөн юм. Үүний үр дүнд Кобелкогийн бүтээгдэхүүнүүд нь бусад компаний машинуудаас маш хялбар ялгагдахаар болсон юм.

2006 онд Кобелко Констракшион Машинери “Acera Geospec Series”-г гаргасан ба энэ нь түлш үр ашигтай зарцуулалтын хөдөлгүүрийн тусламжтайгаар түлшний зарцуулалтыг 20%-иар бууруулж чадсан гайхалтай үзүүлэлт гаргаж, оновчтой хөдөлгүүр, гидро хянах систем мөн Кобелкогийн шилдэг мэргэшсэн ашиглалтийн ачаар гидро даралтын алдагдлыг багасгасан юм. Өнөөдөр Кобелко Констракшион Машинери компани нь “Кобелкогийн бага дуу авиа гаргалттай, бага түлш зарцуулалттай” бүтээгдэхүүнээрээ танигдаж байна.

Компани хэрэглэгчийн хүсэлтийг бизнесийн үйл ажиллагааныхаа эн тэргүүний зорилго болгон ажилладаг. Хэрэглэгчийн анхааралтай сонсож, тэдний ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийг тооцоолон шаардлагатай зүйлийг мэдэх, мөн хэрэглэгчдийн эрэлт хэргэцээг урьдчилан сэргэгээр олж харахыг зорьдог. Юун түрүүнд маш сайн сонсож ойлгож авснаар бид бүтээгдэхүүн үйлчилгээг чанарын маш өндөр түвшинд, тухайн цаг үед хэрэгцээтэй байгаа тэр байдлаар нь хүргэх боломжтой болдог.

Бидний үндсэн үүрэг бол хэргэлэгчдийг өндөр чанар, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ сэтгэл хангалуун байдлыг хангах явдал билээ. Барилгын машин механизм үйлдвэрлэлийн салбартаа хуримтлуулсан олон жилийн туршладаа үндэслэн, энгийн, хурдтай, шударга гэсэн гурван үгийг дотроо зарчимлан КОБЕЛКО-гийн харилцагч үйлчлүүлэгч нэг бүрийг бүрэн сэтгэл хангалуун байлгаж ажилладаг юм.

Цахим хуудас