MINExpo интернэшнл нь 4 жилд нэг удаа 3 өдрийн турш 75000м2 үзэсгэлэнгийн талбайд уул уурхайн үйлдвэрлэгчдийн 1500 үзэсгэлэн гаргагчдыг нэг дор цуглуулах цэг нь болдог билээ. Энд уул уурхайн үйлдвэрлэлийн тэргүүлэгч мэргэжилтнүүдийг нэг гарын дор цуглуулдаг. Бид энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхсон ба Монголын уул уурхайн болон бусад үсрэнгүй хөгжиж байгаа салбаруудад хэрэгцээтэй техник тоног төхөөрөмжүүдийг судласан.

“Лас Вегасын Хурлын Төв”-д болсон уг үзэсгэлэнд бүх төрлийн тоног төхөөрөмжүүд – экскаватор, материал зөөвөрлөх болон тээвэрлэх, үйл ажиллагааны болон урьдчилан боловсруулалтын, өрмийн, цахилгааны, аюулгүй ажиллагааны, түүнчлэн харилцаа холбооны болон компьютер технологийн, сэлбэг солих, эсвэл инженерийн, барилгын, уул уурхайн сайжруулах засвар үйлчилгээний техник тоног төхөөрөмжүүдийг олох боломжтой юм байна.