
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг The Great American Trucking Show буюу Хүнд, дунд оврын ачааны автомашин үйлдвэрлэгчдийн олон улсын үзэсгэлэн худалдаа 2014 оны 8 дугаар сарын 20-23 ны өдрүүдэд АНУ-ын Техас мужийн Даллас хотод зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэнг манай компанийн ажилчид очиж үзэж сонирхон хүнд, дунд оврын ачааны автомашины өнөөгийн үйлдвэрлэл, хөгжил ямар түвшинд явж байгаатай танилцан, туршлага судалж аяны ганзага дүүрэн ирлээ. Уг үзэсгэлэнд хүнд даацын автомашин болон түүний хөдөлгүүр, сэлбэг эд ангийг үйлдвэрлэгч дэлхийн томоохон 500 гаруй үйлдвэрлэгчид нэг дор чуулж оролцдогоороо онцлог юм.
























